Илүүдэл жинтэй байх, өвчтэй байх хоёр бол ерөнхийдөө нэг утгатай юм. Илүүдэл өөхний хуримтлал эсийн түвшинд үрэвсэл үүсгэж, үрэвсэл нь организмд өөх хуримтлахад хүргэдэг. Нэг ёсны хаашаа ч гарах аргагүй мэт тойрог үүсгэдэг гэсэн үг. Үүнээс гарах хэцүү, гэхдээ гарч болно.
Эсийн түвшин дэх үрэвсэл нь юуны түрүүнд буруу хооллолт, архи, тамхи, бохир агаар зэргээр организмд нэвтэрдэг. Бие организмыг хортой бодисноос цэвэрлэх нь хоёр асуудлыг шууд шийднэ гэсэн үг, өөхийг багасгаж, үрэвслийг намдаана. Үүний тулд тусгайлан боловсруулсан цэвэрлэгээний аргуудыг хэрэглэнэ.

Хамгийн хялбархан нь тусгай жүүс, коктейлуудын тусламжтайгаар цэвэрлэх арга юм.

 

 

Цэвэрлэгч жүүс, коктейль нь нарийн бүдүүн гэдэс хоол боловсруулах бусад эрхтэний үйл ажиллагааг хэвийн болгож, бодисын солилцоог эрчимжүүлдэг. Цэвэрлэгээг үр дүнд хүргэхийн тулд хэрэглэх зааврыг нь маш сайн мөрдөж, зөвхөн шинэхэн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

 

Цэвэрлэгээний явцад дараах зүйлсийг хоолныхоо цэснээс хасах хэрэгтэй:
• кофе
• сахар
• согтууруулах ундаа
• консерволсон бүтээгдэхүүн болон “fast food”
• өөх тос

Түүнчлэн цэвэрлэгээ хийж буй өдрүүдэд жимс ногоо голдуухан хөнгөхөн хоол идэхийг зөвлөж байна.

Нимбэг чинжүүний коктейль
Эмчилгээний энэ коктейлийг бэлтгэхдээ 300 мл буцалсан бүлээн усанд 2 хххолны халбага шинэхэн нимбэгний шүүс хийгээд, чимх нунтаг чинжүү, 1 хоолны халбага зөгийн бал хийгээд хутгана. Бэлтгэсэн коктейль маань зөвхөн нэг удаа уух хэмжээ бөгөөд өдөрт 2-оос доошгүй удаа бэлтгэж хэрэглэснээр элэг бөөрөө хэрэггүй бодисноос маш сайн цэвэрлэж, бас жин хасна. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд 5-7 хоног ууна.

Алим-луувангийн шүүс
Энэ амтат ундааг хийж уугаад бие организмаа цэвэрлэхийн хажуугаар витаминжуулаарай. Шүүс шахагчийн тусламжтайгаар 2 ширхэг алим /ногоон байвал сайн/, 4 ширхэг лууван, эрхий хурууны хэмжээтэй цагаан гааны шүүсийг гаргаж холино. Ингэж бэлтгэсэн шүүснээс өдөрт 2-оос доошгүй аягыг 7-10 хоног ууна. Луувангийн найрлаганд хүний биед маш ашигтай тосонд уусдаг каротеноид хэмээх бодис агуулагддаг бөгөөд элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Ногооны коктейль
Шүүс шахагчийн тусламжтайгаар 200 г байцаа /бөөрөнхий/, 2-3 ширхэг шинэхэн улаан лооль, 1 атга бууцайны шүүсийг гаргаж холино. Шүүс шахахад үлдсэн зөөлөн эдээс бага зэргийг нэмж болно. Өдөрт 2-оос доошгүй аягыг 5-7 хоног ууна.
Бууцай нь Омега-3, фолийн хүчлээр баялаг. Улаан лоолинд зарим төрлийн хавдар тусах эрсдэлээс сэргийлэхэд тустай ликопин хэмээх антиоксидант агуулагддаг. Байцаа нь антиоксидант болон удаан боловсордог зарим бодис агуулдгаараа ходоод гэдсийг сайтар цэвэрлэдэг. Уг коктейль нь бие организмыг цэвэрлэхээс гадна сахарыг маш бага хэмжээтэйгээр агуулдаг учраас илчлэг багатай, түүнчлэн эслэгийн өндөр агууламжтай учраас хоолны дуршил бууруулна.

Бие организмыг цэвэрлэх үед гарах гаж нөлөө
Мэдээж таны бие организм чинь элдэв төрлийн хорт бодис хэрэглээд дасчихсан байсан учраас эхний үед толгой эргэх, бухимдах, ядрах, дотор муухайрах шинж тэмдэг илэрч таарна. Гэхдээ энэ нь түр зуурынх бөгөөд тун удалгүй та нойрондоо сайн, эрч хүчтэй , өнгөлөг арьстай бас мэдээж нарийхан бэлхүүстэй болсноо мэдрэх болно