Бүх төрлийн самарууд адилхан шим тустай юу?

Бүх төрлийн самарууд “А”, “Е”, “В” групийн аминдэм түүнчлэн кали, кальц, фосфор төмөр зэрэг бүхэл бүтэн бичил махбодыг агуулна. Тухайлбал төмөр самаранд, жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас илүүтэй ихээр агуулагдана. Ийм учраас цагаан хоолтонгууд самарыг илүүтэй үнэлдэг аж.

Самаранд нүүрс ус их бишээр агуулагдах тул чихрийн шижинтэй хүммүс самар цөмөх боломжийг олгож байна. самар болгон өөр өөрийн онцлог эрдэс махбод янз янзийн тун хэмжээгээр агуулах тул аль самар нь хамгийн сайн гэж хэлэхэд тун хэцүү ажээ. Гэхдээ хоол судлаачид нэгдүгээр байранд “Омега-3” өөх тос хамгийн ихээр агуулдаг пальма буюу хушгын самрыг нэрлэж байна.

Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах альфа-линолийн хүчлийг та хушганаас авч чадах аж. Гэхдээ самарыг шоколад, давс, саахартай хольж идэх нь ямар ч шим тусгүй гэдгийг мэдэж байвал зохино. Мөн түүнлэн самар нь харьцангуй илчлэг ихтэй тул хэт их самар идэхгүй байвал зохино. Таны өдрийн хэрэгцээ 60 грамм самар байвал зохилтой. Энэ нь чимх шүү дээ. та хэрвээ харшилтай бол самраас татгалзвал зохино. Бага балчир хүүхдэд самар өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй.

Самрыг юутай идвэл зохилтой вэ?

-Өглөөдөө аяга тараганд 1 цайны халбага самар хийж идвэл их зүгээр

-Самрыг хиам, тослог бяслагны оронд салатанд хийвэл их тохиромжтой

-Өдөртөө чимх самарыг жимстэй идвэл бас зүгээр

-Чипсийн оронд шар буурцагны самар бас их тохиромжтой

-Харин самрыг махтай хольж идэх нь зохимжтой

-Гэхдээ тэрээр сүү, цагаан идээтэй дажгүй зохимжтой байдаг

-Шөнөдөө самар идэхгүй байхыг зөвлөнө. Энэ нь түүнд агуулагддаг сэмэрдэс маш удаан шимэгддэгтэй холбоотой

Самрыг яаж зөв сонгож, хадгалах вэ?

Болж өгвөл хальстай самрыг сонгох хэрэгтэй. Хальстай самар өөрийнхөө шимт чанарыг ойролцоогоор хагас жил хүртэл хугацаанд дажгүй хадгалж чадна. Цэвэршүүлсэн самар өөрийнхөө шимт чанараа амархан алддаг аж. Буруу хадгалсан нөхцөлд өөх тос нь хуршиж гашуун амттай болдог. Ийм самрыг идэх хэрэггүй билээ.

Ойн самар

Эрч хүч, мэргэн ухаан авчирна. Хураагуур судасны цүлхэн, түрүү булчирхайн эмгэгийн үед юугаар ч орлуулашгүй. Зүрх судасыг бэхжүүлнэ. Чихрийн шижинтэй хүмүүст их зохимжтой. Бусад самартай харьцуулахад нүүрс ус хамгийн бага агуулна.

 Хушны самар

Давс тундасжихаас сэргийлэх онцгой бүтээгдэхүүн. Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвшүүлнэ. Эхийн сүүг саамшуулна. Шим тэжээлт аминохүчил хамгаас ихээр агуулагдана.

Хушганы самар

Элэг хамгаална. Дархлаа сайжруулна. Цусны даралт хэвшүүлнэ. Стресс гэж юм байхгүй болно. Нойр сайхан хүргэнэ. Цус багадалттай тэмцэнэ.“В” бүлгийн аминдэм, төмөр агуулна.

Кешью самар

Бие махбодын бодисын солилцоог хэвшүүлнэ. Цусан дахь муу холестеринийг бууруулна. Стресстэй тэмцэнэ. Уураг, өөх тос нүүрс усаар баялаг.

Буйлсын самар

Ханиад намжаана. Цусны даралт бууруулна. Бөөр, цөсний замын эмгэгт зөвлөж байна.Кальц, “В” бүлгийн аминдэм ихтэй.

Бразил самар

Таны биед хэрэгцээтэй элдэв бичил бие махбод болон аминдэм агуулна. Хөгшрөлтийн үйл явцыг сааруулна. Хорт хавдрын өвчлөлөөс хамгаална.Селен, магни, төмрийн эх үүсвэртэй

Ангаахай самар

Эрч хүчний эх үүсвэр. Бие махбодыг тамиржуулж, бэхжүүлнэ. Уураг тархины үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулнаТэрээр кальц, төмрөөр баялаг.