Сонгино эрүүл мэнд болоод гоо сайханд онцгой үүрэгтэй      
 
Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоол амтлагч бөөрөнхий сонгино нь бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн чалх сайжруулах, ядаргаа арилгах, цус цэвэршүүлэх, тогтоох гээд олон талын үр нөлөөтэй. Мөн бөөрөнхий сонгино нь бактери устгах чадвартай тул ханиаднаас урьдчилан сэргийлзх, хорхой шавьжинд хазуулсан үед шархыг амархан эдгээх үйлчилгээтэй. Мөн нэг талаараа гоо сайхны бүтээгдэхүүн болж чаддаг. Гоо сайханд сонгиныг сэвх толбо, насжилтын бор толбыг арилгах, гуужуулах, үхэжсэн эдийг зөөлрүүлж арьснаас зайлуулах зэрэгт хэрэглэдэг. Харин хүнсэнд түүхий болгосон алинаар нь ч хэрэглэсэн сайн үр нөлөөтэй. Тиймээс сонгиныг ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн.Сонгино уламжлалт анагаах ухаанд…

Сонгиныг өндөр даралттай үед хэрэглэж болно. Уламжлалт анагаах ухаанд сонгиныг олон төрлийн өвчнийг илааршуулахад хэрэглэдэг. Бөөрөнхий сонгино 10 ширхэгийгхальсалжхатаана. Хатаасан сонгиноо ваар юмуу шилэн саванд хийгээд 80 хувь орчмыг усаар дүүргэнэ. Усны өнгө шаргалтан хандших үеэс эхлэн өдөр бүр 1-3 аягыг цайны оронд ууна. Гурван хоног уувал даралт аажуухан буурах болно. Хальслаагүй 5 ширхэг сонгиныг бага хэмжээний улаан чавгатай хольж нунтаглаад багахан ус хийж буцалгана. Өдөрт гурван удаа удаан хугацаагаар уувал даралтнаас айлтгүй болно. Бөөрөнхий сонгино 2 ширхэгийг хальслаад 8 хэсэгт хуваана. Бааран шилэн саванд хийгээд хоёр аяга улаан дарс хийж таглаад 2-3 хоног харанхуй сэрүүн газар хадгална. Сонгиноо шүүж аваад жижиг хундагаар өдөр 2-3 удаа ууна.

Хөгшрөлтийг удаашруулна

Тэгвэл сонгино гоо сайханд ямар үүрэгтэй вэ? Гоо сайханд хэрхэн хэрэглэх вэ? Сонгинд арьсанд шаардлагатай олон төрлийн витаминаас гадна цус цэвэршүүлдэг элемент агуулагддаг. Цус цэвэршвэл эргэлт нь сайжирч үүнийг дагаад арьс өнгөлөг болдог. Бие махбодийн эд эсийн үйл ажиллагааны явцад хүний биед хэрэггүй хаягдал элемент үүодэг. Энэхүү элемент нь бидний биеийн эсэргүүцлийг сулруулж хөгшрөлт явагдах үндсэн шалтгаан болдог. Арьсны хөгшрөлт мөн идэвхт диксигений нөлөөгөөр эд эс эргэн гэмтдэг. Сонгинд энэхүү диоксигений эсрэг үйлчлэх элемент агуулагддаг учир хөгшрөлтийн эсрэг үйлчилж үрчлээ үүсэхээс хамгаалдаг. Анхааруулахад сонгинд хурц амт байдаг учир чийгшүүлэгч шингэн, маск хийхдээ амтыг нь арилгах шаардлагатай. Сонгиныг нимгэн хэрчээд 3 хоног усанд байлгах эсвэл сайтар буцалгавал энэхүү хурц амт нь алга болдог төдийгүй арьсанд цочрол өгөхөө больдог. Сонгиноор хийсэн чийгшүүлэгч шингэн болон маскийг нүүрэндээ түрхэхэд хорсож байвал шууд арилгах шаардлагатай бөгөөд эмзэг арьсанд хэрэглэж болохгүй.

Advertisements