Монголчууд нvvрэңдээ анхаарал тэр бvр тавьдаггvй хvмvvс. Ийм болоод ч тэр vv нvvрэн дээр зочилсон “урилгагvй зочин”-г хэдэн єдрийн дараа зvгээр болчихно гээд орхих жишээ цєєнгvй.
Гэтэл энэ нь аажимдаа таны гоо vзэмжинд сєргєєр нєлєєлдєг. Тэр байтугай хэчнээн дэгжин, ганган хувцас ємссєн ч нvvр дээр батга гарсан бол гэрээс толгой цухуйлгахаас дургvй хvрдэг шvv дээ. Иймээс батга гэгч “урилгагvй зочин”-оос яаж салах талаар “АКНЕ ОФФ” эмнэлгийн их эмч Т.Баттvвшинтэй ярилцсан юм.

-Батга юунаас vvсдэг юм бэ. Євчин мєн vv?
-Нэгдvгээрт, арьсанд тос их ялгарснаас, хоёрдугаарт бактери vржсэнээс, гуравдугаарт тосны булчирхайн амсрууд бєглєрснєєс vvсдэг. Vvнийг тослог арьсны євчин гэдэг. Арьсаа буруу арчилснаас тосны булчирхай vрэвсэн батга vvсдэг. Ер нь монголчуудын 80 хувь нь батгатай. Бvгдээрээ шахуу нvvрээ буруу арчилдаг гэж хэлэхэд буруудахгvй болов уу.

-Энэ “урилгагvй зочин” шилжилтийн насныханд илvvтэй гардаг гэж хvмvvс ойлгодог…
-Шилжилтийн насныханд тохиолддог гэж ойлгож болохгvй. Хорин насны дунд vе, зарим тохиолдолд 30 гарсан хvмvvст ч батга гардаг. Тэр байтугай дотоод шvvрлийн єєрчлєлтєєс болж нас ахих тусам арьс тослогжин, батга гарах нь ч бий. Иймээс аль ч насны хvмvvс арьсандаа тохирсон арчилгааг тогтмол хийж байх ёстой. Ер нь тослог арьс хуурай арьсыг бодвол амархан бохирддог.

-Зарим хvмvvс ходоод, дотор эрхтэнтэй батгыг холбож ойлгодог. Энэ зєв vv?
-Тухайн хvний идэж, ууж байгаа зvйлээс батга хамаарахгvй. Мєн ходоодны євчин, хелкобактери, демодекстэй батга ямар ч холбоогvй. Ходоодыг эмчлэх зорилгоор антибиотек уух vед батга тvр зуур намддаг. Vvнийг зарим хvмvvс ходоод болон дотор эрхтэнтэй холбон эндvvрч ойлгох нь бий. Батга vvсдэг гол нєхцєл нь тослог арьсыг буруу арчилснаас болдог юм.

-Тэгвэл тослог арьсыг хэрхэн арчлах ёстой вэ?
-Янз бvрийн зориулалттай тос хэрэглэж болохгvй. Ер нь л тос тvрхэх хэрэггvй. Мєн зарим хvмvvс єдєрт 4-5 удаа нvvрээ савандаж угаадаг. Ингэж олон угааж болохгvй. Угаах тусам батга ихэснэ. Янз бvрийн сvvн шингэн ч ижил. Тvvнчлэн маск зvvх, нvvрэндээ иллэг хийлгэх, нойтон сальфетикаар нvvрээ арчихыг хориглох хэрэгтэй. Нvvрэндээ гар хvрч, гарсан батгаа гараараа тэмтэрч болохгvй гэдгийг ч санах ёстой.

-Ерєєсєє тос хэрэглэж болохгvй гэж vv?
-Арьс єєрєє тослог учраас хэрэглэх шаардлагагvй.

-Зориулалтын саван, тос, хєєс нь нvvрэн дээр гарсан зvйлийг хатааж єгдєг гэж гоо сайхны зарим бvтээгдэхvvнийг сурталчилдаг. Эдгээр нь хэр vр дvнтэй гэж Та бодож байна?
-Зориулалтын саван гэж ойлгон олон удаа нvvрээ угаах нь бий. Усаар хэр олон нvvрээ угаана, тэр хэмжээгээр арьс цочирно. Цочирсон арьс улайж vрэвсдэг. Ер нь нvvрээ угаалаа гээд арьс хуурай болохгvй. Харин ч арзайж улайгаад байдаг шvv дээ. Батганд гормон, антибиотекийн эмчилгээ, тvлэх, гуужуулах гээд арга хэрэгсэл vр дvн єгєхгvй. Хоолны дэглэм ч нєлєєлєхгvй. Гол нь зєв арчилгаа. Батгыг бас гэрээр эмчилж болохгvй. Эмчид vзvvлж, арчлах аргаа заалгах хэрэгтэй. Манай эмнэлэг тухайн хvний биеийн онцлогт тохируулан хэрэглэх уусмалыг нь хийж єгдєг. Манайхан нvvрэн дээрээ гарсан батгыг насных, яваандаа алга болно гээд тоохгvй явсаар эцэст нь эмчлэхэд нэлээд хугацаа шаардах vедээ ирдэг. Тэр ч бvv хэл хvvхдийнхээ нvvрийг эмчилгээгvй болсон vед нь ч дагуулж ирэх нь бий. Иймээс батгыг дєнгєж гарч эхлэх vед эмчид хандах ёстой. Ер нь батгыг цаг зав гарган арчлаад байвал 90-95 хувийн vр дvнтэй. Гэхдээ зvгээр болчихлоо гээд арчлахаа боливол дахиад гарна. Иймээс тослог арьсыг байнга л арчлах ёстой.

-Батганы сорви бvрэн арилах уу?
-Сорви олон янз. Тухайлбал нvvрний арьсыг хонхойлгосон сорви арилахгvй. Арьс нєхєн тєлжиж чадахгvй гэсэн vг. Мєн товгор сорви арилахгvй. Харин улаан, эрээн, бор толбон сорви арилдаг. Гэхдээ тухайн хvний биеийн онцлогоос шалтгаалдаг гэдгийг хvмvvс тэр бvр мэддэггvй. Нэг хvнд тохирсон эмчилгээ нєгєєд тохирно гэж байхгvй. Гэтэл нэгнээсээ сайн гэж сонсч биедээ туршдаг. Ингэснээр улам сэдрээх нь бий. Эмчилгээг долоо хоног хийж болно. Харин євчтєн арьсаа гурваас дєрвєн cap уйгагvй арчилсны дvнд батганаасаа сална шvv дээ. Vvнийг хvмvvс ойлгохгvй нэг, хоёр хоногийн дотор арилах юм шиг “Нєгєєдєр баярт оролцоно. Эмчлээд єгєєч” гэж ирэх жишээтэй. Эмчийн заавар биелvvлдэггvй хvн ч бий. Мэдээж зааврын дагуу эмчилгээ, арчилгаа хийхгvй бол vр дvнгээ єгєхгvй нь ойлгомжтой.

-Гоо сайхны салонууд батга арилгана, эмчилнэ гэсэн байдаг. Энэ зєв vv?
-Энэ талаар анхны мэдлэггvй хvмvvс тэнд ажилладаг. Иймээс гоо сайхны салонд батга арилгана, эмчилнэ гэсэн ойлголт байж болохгvй. Ер нь батга хялбар мєртлєє хэцvv євчин. Тийм болохоор мэргэжлийн эмнэлэг, эмчид хандах хэрэгтэй. Эмчилгээний гоо заслын эмчээр эмчилгээ хийлгэх нь чухал юм. Тэгээд ч гоо сайхны салон батгыг шахаж эсвэл цэвэрлэж єгєхєєс биш батга гаралтыг зогсоох арга хэмжээ авахгvй. Иймээс vйлчлvvлж буй хvндээ ашиггvй. Гоо сайхны салонд эмчилгээ хийлгvvлсэн гээд батга нь улам ихэссэн хvмvvс олон ирдэг. Энэ нь хvний гоо vзэмжинд нєлєєлєхєєс гадна тухайн хvний сэтгэл зvйд хямрал vvсгэдэг.

-Цээж, нуруунд батга гарах нь бий. Энэ vед ямар арчилгаа хийх ёстой вэ?
-Нvvр, цээж, мєр, нуруу, шилэн хvзvv гэсэн таван газар тосны булчирхай байдаг. Арчилгаа нvvрнийхтэй ижилхэн. Нуруу, цээжин дээр батга гарвал эрт vзvvлэх хэрэгтэй. Яагаад гэвэл эмчилгээ удаан хvлээж авдаг. Мєн гялгар, овгор сорви их байдаг. Ийм сорви тогтохдоо амархан атлаа арилдаггvй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Харин шилэн хvзvv, хvзvvн дээр гарсан батга эмчилгээ хурдан авдаг.

-Гэрийн нєхцєлд батганы эсрэг арчлах арга бий юу?
-Гэрээр арчилж болохгvй. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд сэдрээчихдэг. Хэдий єргєст хэмх батганд сайн ч vр дvн єгєхгvй. Мєн зєгийн бал, тараг ч vр дvнгvй. Гол нь эмчилгээ хийлгэх нь чухал. Тэр байтугай батгыг мєсєєр арчиж болохгvй. Ингэж арчсан тохиолдол улам vрэвсдэг юм. Усаар угаахаа ч багасгах хэрэгтэй. Батга дунд, хvнд хэлбэрийн vед байвал заавал эмчилгээнд явах шаардлагатай.

-Тэгвэл ямар тохиолдолд цагаан батга гардаг юм бэ?
-Хуурай арьстай буюу арьс хэт хуурайшснаас тосны булчирхайн амсар,эвэршдэг. Vvнээс болж тос ялгарч чадахгvй дороо цугларснаас цагаан батга vvсдэг. Иймээс арьсыг хуурайшуулахгvй байх эмчилгээ vр дvнтэй. Тvvнээс арьс гуужуулах эмчилгээ 60 хувь л багасгадаг юм. Мєн зарим хvний хамар улайдаг. Энэ нь хамар дээр гарсан батгыг буруу арчилснаас vvдэлтэй. Олон жил ингэж явснаас хамрын хялгасан судас vрэвсэн улмаар улайлт єгдєг юм. Иймээс эмчлvvлэх хэрэгтэй гэдгийг зєвлєе.

Ж.Сvрэн