Нүүрний арьсанд амин дэмүүд ямар хэрэгцээтэй бэ? Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
 
Нүүрний тосонд агуулагддаг амин дэм нь арьсанд хэрэгцээтэй зүйлийг өгч чаддаг нь тун ховор гэнэ. Харин түүний оронд зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг дуусах хүртэлх хугацаанд үйлчлэх нөхцлийг нь хадгалах зорилготой байдгийг эрдэмтэд судалжээ. Харин үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг энэ талаар төөрөгдүүлдэг нь харамсалтай. Амин дэмүүдийн ач холбогдлоос хүргэе.
А АМИН ДЭМ: Тосонд задардаг учраас нарнаас хамгаалах тосонд ихэвчлэн хэрэглэдэг. А амин дэм нь тосонд агуулагдсанаар арьсыг улбар шаравтар, гялалзсан бор өнгөтэй харагдуулдаг. Мөн арьсыг жигд борлуулах онцлогтой ч тосыг муудахаас нь хамгаалах л үүрэгтэй юм байна.
Е АМИН ДЭМ: Эрт хөгширөхөөс сэргийлэх, хорт хавдрын эсрэг үйлчлэл, зөөлөн сайхан арьстай болох, мөн А амин дэмийн эсрэгээр жирэмсэн эхчүүд хэрэглэж болдог тул нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнд байдаг. Хэдийгээр тийм боловч арьсанд үзүүлдэг нөлөө одоог хүртэл батлагдаагүй хэвээр.
С АМИН ДЭМ: Яр шарханд сайн нөлөөтэй, үрчлээг багасгах , хорт хавдрын эсрэг ба ялангуяа меланимын эсрэг үр нөлөөтэй. Энэхүү амин дэм нь царайг сэргээж, өнгөлөг сайхан болгодог гэдэгт итгэхэд хэцүү. Учир нь усанд задардаг учраас арьсан дээр удаан хугацаагаар тогтдоггүй байна.